Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэрхийн цагаан нуур орчимд үүрлэсэн 3200 хар галууны ангаахайг устгажээ

Архангай аймгийн Тариат сумын иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг Тэрхийн цагаан нуурын дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны ангаахайг байгаль орчин болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор устгаж, зөөж тээвэрлэсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрхийн цагаан нуур орчимд үүрлэсэн 3200 хар галууны ангаахайг устгажээ
Тэрхийн цагаан нуур орчимд үүрлэсэн 3200 хар галууны ангаахайг устгажээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Тариат сумын иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг Тэрхийн цагаан нуурын дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны ангаахайг байгаль орчин болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор устгаж, зөөж тээвэрлэсэн байна. Учир нь хар галууг загас агнах зориулалтаар эрлийзжүүлж гаргасан бөгөөд олон улсад уг шувууг устгахыг зөвлөж байгаа юм. Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг аж. Нутгийн ард иргэд цаашид хар галууны өндгийг ангаахай болохоос нь өмнө түүхээр төлөвлөж байгаа гэнэ. Хар галууг 2-3 жил дараалан устгахад өөрсдөө дайждаг ажээ.

Дашрамд дурдахад, манай өмнөд хөрш хар галууг хяналтаасаа алдаж, устгаж хүчрэхгүй байгаа гэнэ.

Хуваалцах