Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа

Гадаад Харилцааны сайд Л.Болд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчийн Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч бөгөөд ЕАБХАБ дахь Францын төлөөлөгчдийн гишүүн Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа
Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаад Харилцааны сайд Л.Болд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчийн Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч бөгөөд ЕАБХАБ дахь Францын төлөөлөгчдийн гишүүн Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тьерри Мариани Монгол Улсыг ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн болсонд баяр хүргэж хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Сайд Л.Болд Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллахаар эрмэлзэж буйг илэрхийлэв. Ялангуяа эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөнгөвчлөх, хилийн худалдааг хөгжүүлэх болон хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тэмдэглэлээ. Мөн УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын парламентын бүлэг, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хамтран хэрэгжүүлэх боломж бүхий төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд ирэх сард Украйн Улсад болох ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн ээлжит чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд оролцох болсныг мэдэгдэж, бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Тьерри Мариани нь 11 сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж ардчилал ба аюулгүй байдлын асуудлууд, Хүний эрхийн асуудлаарх хэд хэдэн уулзалтад орсон байна.

Хуваалцах