Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадигийн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигджээ

Исламын улс террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадигийн дүрс бичлэг анх удаа цахим сүлжээнд тавигдсан байна. Энэ нь 2014 оны 7-аар сард олон нийтийн цахим хуудсанд түүний дүрс гарч ирсэн явдлаас хойших анхны тохиолдол юм байна. Энэ талаар Исламчуудын цахим сайтын үйл ажиллагааг хянаж б

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадигийн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигджээ
Террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадигийн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигджээ. Зураг: МҮОНРТ

Исламын улс террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадигийн дүрс бичлэг анх удаа цахим сүлжээнд тавигдсан байна. Энэ нь 2014 оны 7-аар сард олон нийтийн цахим хуудсанд түүний дүрс гарч ирсэн явдлаас хойших анхны тохиолдол юм байна. Энэ талаар Исламчуудын цахим сайтын үйл ажиллагааг хянаж байдаг “SITE Intellegence Group”- д мэдээлсэн байна.

Тус дүрс бичлэгэнд Сирийн Багуз тосгонд болсон зэвсэгт мөргөлдөөний талаар хэлэлцэж байгааг харуулсан байна. Мөн Шри-Ланкад болсон цуврал халдлагын талаар ярьсан байна. тус халдлагын уршгаар 250 гаруй хүн нас барж, 500 орчим хүн бэртэж гэмтсэн юм. Тус бичлэг хэзээ, яг хаана хийгдсэн нь тодорхойгүй юм байна.

Өнгөрсөн удаад 2014 оны 7-р сард аль-Багдади Иракийн Мосул хотын томоохон сүмийн хажууд хийсэн дүрс бичлэгээ интернетэд байршуулж байсан юм. Түүний зарим хэвлэл, эх сурвалжууд зүсээ хувилган Сириэс Ирак руу оргох гэж байгаад бүтэлгүйтэж байсан талаар мэдээлж байсан билээ.

Хуваалцах