Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Террорист бүлгийн мэдэлд байсан газар нутгийг бараг бүхэлд нь эргүүлж авсан гэв

АНУ тэргүүтэй Олон улсын эвслийн хүчин Сири, Ирак дахь “Исламын улс” террорист бүлгийн булаан эзлээд байсан газар нутгийн бараг зуун хувийг эргүүлэн авсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Террорист бүлгийн мэдэлд байсан газар нутгийг бараг бүхэлд нь эргүүлж авсан гэв
Террорист бүлгийн мэдэлд байсан газар нутгийг бараг бүхэлд нь эргүүлж авсан гэв. Зураг: МҮОНРТ

АНУ тэргүүтэй Олон улсын эвслийн хүчин Сири, Ирак дахь “Исламын улс” террорист бүлгийн булаан эзлээд байсан газар нутгийн бараг зуун хувийг эргүүлэн авсан байна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп долоо хоног тутам Америкийн иргэдэд хандаж хийдэг мэдэгдлийнхээ үеэр 2017 оны сүүлчийн мэдээлэл болгон мэдэгдсэн байна.

Тэрээр энэ мэдэгдэлдээ, АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүч Олон улсын өмнө хамгийн их анхаарлыг татаж байгаа харгис террорист бүлгийн эсрэг тэмцэх тэмцэлд түүхэндээ томоохон амжилтад хүрсэн гэж онцолсон байна. Тодруулбал, Ирак болон Сирийн газар нутагт хяналтаа тогтоож, алан хядах үйл ажиллагааг зохион байгуулж байсан террорист бүлгийн эзэмшилд ороод байсан нийт газар нутгийг бараг бүхэлд нь эргүүлж авч чадсан гэж мэдэгдсэн юм. Одоогоор эргүүлэн авсан газар нутагт аюулгүйн байдлыг хангах үүднээс цэргийнхний байнгын хяналт гаргаад байгаа төдийгүй учирсан хохирлын хэмжээг тогтоох үйл явц явагдаж байгаа.

Учир нь эх сурвалжуудын мэдээлснээр, олноор төвлөрөн алан хядах үйл ажиллагаа явуулах газар нутаггүй болоод байгаа террорист бүлгийн дайчид таран бутарч зарим нь эх орон руугаа буцаад байгаа ч гэнэтийн ямар нэгэн халдлага, дайралт гарч болзошгүй хэмээн сэргийлж, байнгын бэлэн байдалд байх шаардлагатай байгаа талаар мэдээлээд байгаа юм.

Хуваалцах