Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Террорист халдлагаар амиа алдагсдын ар гэрийнхэн Твиттер компанийг шүүхэд өгчээ

Парис болон Брюссельд болсон террорист халдлагын уршгаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Твиттер сүлжээнийхнийг шүүхэд өгөөд байна. Тэд олон нийтийн тус сүлжээнийхнийг террористуудад

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Террорист халдлагаар амиа алдагсдын ар гэрийнхэн Твиттер компанийг шүүхэд өгчээ
Террорист халдлагаар амиа алдагсдын ар гэрийнхэн Твиттер компанийг шүүхэд өгчээ. Зураг: МҮОНРТ

Парис болон Брюссельд болсон террорист халдлагын уршгаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Твиттер сүлжээнийхнийг шүүхэд өгөөд байна. Тэд олон нийтийн тус сүлжээнийхнийг террористуудад мэдээлэл тараахад нь дэмжлэг үзүүлж байсан хэмээн буруутгаж байгаа аж. Тодруулбал, Америкийн терроризмтэй тэмцэх хуулийг зөрчиж террористуудад холбоо харилцааны хамгийн хүчирхэг хэрэгслээ өгсөн хэмээн буруутгаж байгаа гэнэ.

Олон нийтийн сүлжээ болох Фэйсбүүк болон Твиттерийнхнийг өмнө нь мөн терроризмыг сурталчилсан хэмээн буруутган шүүхэд хандсан нь одоо хэлэлцэх шатандаа явж байгаа юм байна. Харин Твиттерийн удирдлагууд өнгөрсөн онд тус сүлжээнийхэн терроризмын сурталчиллаа гэж үзэн хэрэглэгчдийнхээ нийт 360 мянган жиргээг устгаж байснаа мэдэгдэж байсан юм.

Хуваалцах