Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Терроризмтой тэмцэх хэлэлцээрийг соёрхон батална

Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гарлаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Терроризмтой тэмцэх хэлэлцээрийг соёрхон батална
Терроризмтой тэмцэх хэлэлцээрийг соёрхон батална. Зураг: МҮОНРТ

Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гарлаа.

Хэлэлцээр нь есөн зүйлтэй бөгөөд манай хоёр орны нэгдэн орсон терроризмтой тэмцэх тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн зорилго, зарчим, үзэл санаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассамблейн баталсан тогтоол шийдвэрийг удирдлага болгосон байна. Энэ хүрээнд хоёр улсын эрх ашиг хөндөгдсөн, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй аливаа террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх террорист гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, олон улсын томоохон арга хэмжээ, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээний хамгаалалт, аюулгүй байдлыг хангах салбарт хамтран ажиллах, харилцан мэдээ мэдээлэл солилцох тохиролцоонд хүрэх юм.

Хуваалцах