Терроризмтой тэмцэх хэлтсийн даргатай уулзлаа
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг НҮБ-ын Терроризмтой тэмцэх Гүйцэтгэх хорооны Үнэлгээ болон Техникийн туслалцааны хэлтсийн дарга Хасан Бааг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг НҮБ-ын Терроризмтой тэмцэх Гүйцэтгэх хорооны Үнэлгээ болон Техникийн туслалцааны хэлтсийн дарга Хасан Бааг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гишүүн орнуудыг терроризмтой тэмцэх асуудлаар тодорхой арга хэмжээ авахыг үүрэг болгосон 1373, 1624, 1267, 1540 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах зорилгоор НҮБ-ын Терроризмтой тэмцэх ажлын хэсгийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар ярилцав.
Уг ажлын хэсэг айлчлалынхаа үеэр Терроризмтой тэмцэх чиглэлээр ажилладаг Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзсанаас гадна 1373, 1624 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн байдалтай танилцжээ.
Түүнчлэн тус уулзалтын үеэр терроризмтой тэмцэх Монгол Улсын чадавхийг нэмэгдүүлэхэд НҮБ-ын зүгээс шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх талаар харилцан санал солилцов.


















