Тэрүнофүжи бэртлийн улмаас башёг орхилоо
Японы мэргэжлийн сүмогийн холбооны хацү башёгийн энэ өдрөөс эхлэн озеки Тэрүнофүжи бэртлийн улмаас барилдаан завсарлана гэж түүний дэвжээний багш мэдэгджээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмогийн холбооны хацү башёгийн энэ өдрөөс эхлэн озеки Тэрүнофүжи бэртлийн улмаас барилдаанаа завсарлана гэж түүний дэвжээний багш мэдэгджээ. Тэрүнофүжи өнгөрсөн башёгийн сүүлээр өвдгөндөө бэртэл авсан. Харин уг бэртэл өчигдөр Кёкүшюүхотой барилдахад сэдэрчээ.
Барилдааны дараа эмнэлэгт үзүүлэхэд Хацу башёг өнжих зөвлөмжийг өгсөн байна. Мөн түүний сүмогийн ойрын хүрээнийхэн "Эмчилгээндээ сайн анхаарч гурван сарын барилдаанаа бодох хэрэгтэй. Ёкозүна болохыг хүсч байвал бэртэл гэмтлээ эдгээх хэрэгтэй" гэжээ.


















