Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Даайшотой барилдаж өвдөг шороодлоо

Ингэсэн ч найман даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчийн эгнээгээ алдаагүй яваа бөгөөд өнөөдөр маэгаширагийн 6-аас барилдаж байгаа Уратай хүч үзнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Даайшотой барилдаж өвдөг шороодлоо
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Даайшотой барилдаж өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд арав дахь өдрөө үргэлжилнэ.

Тус башёг ганцаар тэргүүлж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 4-өөс барилдаж буй Даайшотой барилдаж өвдөг шороодлоо.

Ингэсэн ч найман даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчийн эгнээгээ алдаагүй яваа бөгөөд өнөөдөр маэгаширагийн 6-аас барилдаж байгаа Уратай хүч үзнэ.

Энэ башёд комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Таканошотой барилдаж өвдөг шороодов. Улмаар гурван даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч нутгийн бөх маэгаширагийн 6-аас барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдана.

Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах Монгол бөхчүүд зодоглож байна.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-1

Комүсүби Ичиножо А.Ичинноров 3-6

М-1 Хошорюү С.Бямбасүрэн 2-4 /2 өдөр гэмтсэн/

М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 6-3

М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 1-8

Хуваалцах