Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын долоон бөх башёг тэргүүлж байна

Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Монгол аваргуудад халгаатай үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын долоон бөх башёг тэргүүлж байна
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын долоон бөх башёг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Монгол аваргуудад халгаатай үргэлжилж байна.

Башёгийн дөрөв дэх өдөр буюу өчигдөрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал магэшира Икиод ялагдлаа. Мөн Какүрюү М.Ананд сэкивакэ Котошёогикүг барсангүй. Харин аварга Кисэносато магэшира Сококурагаар дөрөв дэх даваагаа авч, тэргүүлэгчийн байраа хадгалж үлдэв. Сококура уржигдар Харүмафүжиг даваад байсан юм.

Шинэ аварга Кисэносато, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын долоон бөх дөрвөн даваатай башёг тэргүүлж байна.

Хуваалцах