Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг л давсан бол түрүүлэх байлаа
Ийнхүү эхний барилдаан явагдаж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давж, хоёр бөх хоёулаа 13 даваа, хоёр унаатай болсон юм.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү кокүгикан ордонд таван мянган үзэгчдийн өмнө явагдаж өндөрлөлөө.
Энэ өдрийн гол барилдаан озэки Такакэйшо болон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд явагдсан юм. Такакэйшогийн хувьд 13 даваа, ганц унаатай байсан учир Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг нэг давхад л дээд зиндааны хоёр дахь түрүүгээ хүртэх байсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр дараалан давж, ээлжит түрүүгээ хүртэхээр болов.
Ийнхүү эхний барилдаан явагдаж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давж, хоёр бөх хоёулаа 13 даваа, хоёр унаатай болсон юм.
Шийдвэрлэх хоёр дахь ээлжийн барилдаан түр завсарласны эцэст, дахин барилдаж озэки Такакэйшо давж, кюүшюү башёд түрүүгээ авав.
Башёгийн сүүлийн 15 дахь өдөр Ичиножо А.Ичинноров Чиёошомаг давж, найм дахь даваагаа авч, качикоши хийсэн бол Хошорюү С.Бямбасүрэн Эндод өвдөг шороодон качикоши хийх боломжоо алдсан юм. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил Такаяасүд өвдөг шороодон найман даваа, долоон унаатай кюүшюү башёг өндөрлүүлсэн бол Кирибаяама Б.Лхагвасүрэн гурван даваа, 12 унаатайгаар башёг дуусгав.


















