Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэс сум гал унтраах ангитай боллоо

Аймгийн төвөөсөө алслагдмал, гамшгийн эрсдэл өндөртэй Завхан аймгийн Тэс суманд онцгой байдлын аврах, гал унтраах 57 дугаар анги шинээр нээгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэс  сум гал унтраах ангитай боллоо
Тэс сум гал унтраах ангитай боллоо. Зураг: МҮОНРТ

Аймгийн төвөөсөө алслагдмал, гамшгийн эрсдэл өндөртэй Завхан аймгийн Тэс суманд онцгой байдлын аврах, гал унтраах 57 дугаар анги шинээр нээгдлээ. Ингэснээр хөрш зэргэлдээ дөрвөн ч сум, хил орчим гарч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах боломжтой боллоо.

Тэс сум ОХУ-ын Тува улстай хил залгаа оршдог. Энд хил дамжин ой хээрийн түймэр гардаг, гол ус үерлэх магадлалтай, боомын голомттой, өвөлдөө ихээхэн хүйтэрч цас их унадаг гээд гамшгийн эрсдэл өндөртэй бүсэд хамаардаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ суманд аврах, галт унтраах дөрөвдүгээр зэрэглэлийн ангийг шинээр байгууллаа.

Хуваалцах