Тэс суманд боом өвчин гарлаа
Энэ сарын 24-ны өглөө Тэс сумын 11 дүгээр багийн иргэн Ц гэгч гурван хоног халуурч, бие нь их хүнд байдалтай Тэс сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Түүний өвчний шинж тэмдэг нь боом болох нь тогтоогдсон тул аймгийн төв болох Улаангомд авчирчээ. Одоогийн байдлаар өвчтний биеийн байдал тааруу байга
Мэдээллийн алба

Энэ сарын 24-ны өглөө Тэс сумын 11 дүгээр багийн иргэн Ц гэгч гурван хоног халуурч, бие нь хүнд байдалтай Тэс сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Түүний өвчний шинж тэмдэг нь боом болох нь тогтоогдсон тул аймгийн төв болох Улаангомд авчирчээ. Одоогийн байдлаар өвчтний биеийн байдал тааруу байгаа бөгөөд түүнийг найм хоногийн өмнө адуу өвчихдөө боом өвчнөөр өвчилсөн байж магадүй гэж үзэж байгаа аж.
Боомоор өвчилсөн адууны махыг Улаангомд авчирч зах дээр жижиглэнгээр худалдаалж, мөн хиамны цехэд тушаасан болох нь тогтоогджээ.
Тэс суманд өнөөдрөөс 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, 200 гаруй үхрийг вакцинжуулан, нохой устгах ажил эхэлжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна.


















