Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэс сумын цагдаа нарыг шалгаж байна

Увс аймгийн Тэс сумын цагдаа нарыг шалгаж байна. Увс аймгийн Тэс сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаа нартайгаа нийлж сумынхаа иргэнийг мотоциклийн хамгаалалтын малгай өмсөөгүй хэргээр саатуулжээ. Улмаар хоёр иргэний хамт шонгийн модонд гавлаж хонуулан бүлэглэн зодож, тэдний тархи, биед нь хүнд гэ

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэс сумын цагдаа нарыг шалгаж байна
Тэс сумын цагдаа нарыг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Тэс сумын цагдаа нарыг шалгаж байна. Увс аймгийн Тэс сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаа нартайгаа нийлж сумынхаа иргэнийг мотоциклийн хамгаалалтын малгай өмсөөгүй хэргээр саатуулжээ. Улмаар хоёр иргэний хамт шонгийн модонд гавлаж хонуулан бүлэглэн зодож, тэдний тархи, биед нь хүнд гэмтэл учруулсан тухай мэдээллийг “Өдрийн сонин” өчигдрийн дугаартаа нийтлэсэн.

Хохирогчийн мэдээлснээр Увс аймгийн Тэс сумын цагдаагийн тасгийн дарга болон цагдаа нарт зодуулж, хатгаа авсан иргэд аймгийн төвийн эмнэлэгт хандсан байна. Энэ үед цагдаа нар “гомдолгүй” гэсэн бичиг шаардаж тухайн иргэдийн бичиг баримтыг нь барьцаалсан тухай мэдээллийг өгчээ.

Энэ мэдээлэл бодитой эсэх, тухайн мэдээллийн мөрөөр хэрхэн ажиллаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас манай сэтгүүлч н.Баяржаргал тодруулж утсаар мэдээлэл өглөө.

Түлхүүр үг:Тэс сумын цагдаа нарыг шалгаж байна
Хуваалцах