Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэс сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа

Увс аймгийн Засаг даргын орлогч, ЭХЗЗ-ийн дарга Т.Нямсамбуу Тэс суманд ажиллаж сумын нэгдсэн халаалт, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэс сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа
Тэс сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Засаг даргын орлогч, ЭХЗЗ-ийн дарга Т.Нямсамбуу Тэс суманд ажиллаж сумын нэгдсэн халаалт, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн шинээр баригдаж буй дотуур байрны барилгын ажил, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Сумын хэмжээнд халаалт ямар нэгэн асуудалгүй, хэвийн ажиллаж байна. "Таван Тэсийн илч" ОНӨААТҮГ нь одоогийн байдлаар төсөвт 7 байгууллага, 20 ААН, 2 банк, 31 айл өрх, нийт 60 хэрэглэгчийн 70 гаруй объектыг дулаанаар бүрэн хангаж байна. Хорь гаруй хоногийн нүүрсний нөөцтэй, шаардлагатай үед ашиглах нэг дизель мотортой үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ

Хуваалцах