Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэсэрч, дэлбэрэх бодис импортолж, борлуулж, хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ

Тэсэрч, дэлбэрэх бодис импортолдог, борлуулдаг, түүнийг нь хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэсэрч, дэлбэрэх бодис импортолж, борлуулж, хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ
Тэсэрч, дэлбэрэх бодис импортолж, борлуулж, хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Тэсэрч, дэлбэрэх бодис импортолдог, борлуулдаг, түүнийг нь хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ.

Ингэхдээ стандартаа мөрдөж, аюулгүй байдлаа хангаж ажиллахад ямар бэрхшээл тулгардаг, цаашлаад салбарт хамаарах стандарт, дүрэм журмыг эргэх харах шаардлагатай бол өөрчлөх гээд иж бүрэн байдлаар тандана.

Түүнчлэн гал команд, түргэний машин орох боломжгүй гудамж, зам Улаанбаатарт олон бий. Үүнд ч онцгой анхаарч ажиллана гэж Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.

Mongolian National Radio · Тэсэрч, дэлбэрэх бодис импортолдог, борлуулдаг, хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ

Стандартын хэрэгжилтийг шалгах, гамшгаас хамгаалах салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалж байна.

Манай улсад мөрдөгддөг стандарт, норм, техникийн зохицуулалтуудын хэрэгжилтийг шалгахаас гадна гамшгаас хамгаалах салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх ажлыг эхлэх болно гэж тэрбээр тайлбарлалаа.

Хуваалцах