Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэшиг сумын ургац хураалт 40 хувьтай байна

Ойрын өдрүүдэд төвийн бүсийн ихэнх нутгаар цас орсны улмаас тариа хураалтын ажил хойшлогдох болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэшиг сумын ургац хураалт 40 хувьтай байна
Тэшиг сумын ургац хураалт 40 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд төвийн бүсийн ихэнх нутгаар цас орсны улмаас тариа хураалтын ажил хойшлогдох болжээ. Булган аймгийн Тэшиг суманд энэ жил 5130 гаруй га талбайд улаан буудай тариалсан. Тариа хураалт 40 гаруй хувьтай байна.

Есдүгээр сарын сүүлээр Булган аймагт хоёр ч удаа цас орж, зарим газраа цасны зузаан 4-5 см-т хүрснийг тариаланчид хэлж байлаа. Энэ үеэр тариа хураалтын ажил түр зогсоод байсан. Харин сүүлийн тав хоногийн хугацаанд цаг агаар тогтуун байснаар тариа хураалтын ажил явж байна гэдгийг хэлсэн юм.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Тэшиг сумын тариаланчид ургац алдаагүй. Өнгөрсөн жил нэг га талбайгаас 20-25 центр хурааж байжээ. Харин энэ жил ургацын хэмжээ хоёр дахин багассан. Нэг га тайлбайгаас дунджаар 11.5 центр ургац хурааж байна. Цаг агаар тогтуун бороо, цас орохгүй бол энэ сарын 15 гэхэд тариа хураалтын ажил дуусна хэмээн орон нутгийн удирдлагууд хэлж байлаа.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах