Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэшүүртэй зураглаач

Бреннан Мугара сүүлийн 10 жилийн хугацаанд гурван олимпт зураглаачаар ажиллаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэшүүртэй зураглаач
Тэшүүртэй зураглаач. Зураг: МҮОНРТ

Бээжингийн өвлийн олимпын наадмын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн ажилтан Бреннан Мугара Хятадын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн хоккейн тоглолтын талбайн зураглаачийн үүргийг гүйцэтгэж байна. Тэрбээр Цэнгэлдэх хүрээлэн дэх бусад зураглаачаас ялгаатай нь тэшүүртэй ажиллах шаардлагатай аж.

Бреннан Мугара тэмцээн болохоос өмнө талбайд орж, бэлтгэл ажлаа базаан уралдаан дууссаны дараа сая талбайгаас гардаг. Уралдааны явцад мөсөн дээр ойрын зайнаас зураг авалтыг хийдэг.

Бреннан Мугара хоккейн сургалтад хамрагджээ. Учир нь мөсөн дээрх зураглаач дан ганц мэргэжлийн зураглаач байгаад зогсохгүй тамирчдаас дутахгүй тэшүүр эзэмших, хөдөлгөөний эвсэлтэй, ур чадвартай байх шаардлагатай аж. Бреннан Мугара сүүлийн 10 жилийн хугацаанд гурван олимпт зураглаачаар ажиллаж байна.

Эх сурвалж: CCTV

Хуваалцах