Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэсийн голын ойролцоо Сибирийн шивэр гүлмэр нутаглаж байна

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн энэ сарын сүүлээр Тэсийн голын байгалийн цогцолбор газарт Сибирийн шивэр гүлмэрийн судалгааг амжилттай явуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэсийн голын ойролцоо Сибирийн шивэр гүлмэр нутаглаж байна
Тэсийн голын ойролцоо Сибирийн шивэр гүлмэр нутаглаж байна. Зураг: МҮОНРТ

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн энэ сарын сүүлээр Тэсийн голын байгалийн цогцолбор газарт Сибирийн шивэр гүлмэрийн судалгааг амжилттай явуулсан байна. Судалгааны үр дүнд Тэс сумын 10-р багийн нутаг Намарзан гэдэг газраас 25км орчим зайд орших Шар булаг гэх газарт Сибирийн шивэр гүлмэр байгааг олж тогтоосон байна. Биологич Н. Лхамсүрэн анх 1993 онд энэ амьтныг олж тогтоон, баруун монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэж байсан ажээ. Мөн энэ судалгааны явцад Тэсийн голд голын халиу амьдардаг болохыг шинээр тогтоосон байна.

Түлхүүр үг:Байгаль орчинан амьтанховор төрөл зүйл
Хуваалцах