"Тесла" компани дээд амжилт тогтоожээ
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч АНУ-ын "Тесла" компанийн тайланд дурдсанаар, 2017 оны эхний улиралд нийт 25000 автомашин нийлүүлж улирлын дээд амжилт тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69 хувиар өсчээ.
Мэдээллийн алба

Нэгдүгээр улиралд нийт зах зээлд нийлүүлсэн автомашины 13450 ширхэг нь S загварын седан, харин үлдсэн 11550 нь X загварын спорт автомашин байсан байна.
"Тесла"-гийн хувьд, өнгөрөгч оны 4-р улирлын тайланд, нийлүүлэлт 9.4 хувиар буурсан байна. Үүнийг богино хугацааны үйлдвэрлэлийн саатал гарсантай холбон тайлбарласан байна. Энэ тайлантай холбоотойгоор дэлхийн үнэт цаасны зах зээл дээр "Тесла"-гийн хувьцаа ч өсөөд буй юм байна.
"Тесла" компани энэ оны сүүлээр АНУ-ын зах зээлд өргөн хэрэглээний 3-р загварын шинэ загварын автомашины борлуулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.