"Тесла" компани Европт үйлдвэрээ барина
Америкийн "Тесла" компанийнхан Европт үйлдвэрээ барихаар Герман, Нидерландын Засгийн газрын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж эхлээд байна. Теслагийнхан
Мэдээллийн алба

Америкийн "Тесла" компанийнхан Европт үйлдвэрээ барихаар Герман, Нидерландын Засгийн газрын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж эхлээд байна. Теслагийнхан Европт зай хураагуур, цахилгаан автомашин угсрах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа аж. Тус компани өнгөрсөн 2 дугаар сард түүхэндээ хамгийн их алдагдалтай ажилласнаа мэдээлж байсан.
"Форбс" сэтгүүлийн мэдээлж байснаар, 2017 оны 4 дүгээр улирлын дүнгээр тус компанийн алдагдал 675 сая ам.долларт хүрсэн байна.


















