Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Тесла” компани цахилгаан машиныхаа үнийг буулгана

Өнгөрсөн долоо хоногт автомашин үйлдвэрлэгч Тесла компани дэлхий даяарх ажилчдынхаа 10 хувийг цомхотгож байгаагаа мэдэгдсэн. Санхүүгийн хүндрэлийг даван туулж, буурсан борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авч байна гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл Тесла компани шинэ хэмнэлтийн бодлогынхо

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тесла” компани цахилгаан машиныхаа үнийг буулгана
“Тесла” компани цахилгаан машиныхаа үнийг буулгана. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт автомашин үйлдвэрлэгч Тесла компани дэлхий даяарх ажилчдынхаа 10 хувийг цомхотгож байгаагаа мэдэгдсэн. Санхүүгийн хүндрэлийг даван туулж, буурсан борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авч байна гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл Тесла компани шинэ хэмнэлтийн бодлогынхоо хүрээнд худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автомашиныхаа үнийг бууруулж байгаагаа мэдэгдлээ. Теслагийн цахилгаан машины үнэ буурах зах зээлд тус компанийн Европ дахь хамгийн том зах зээл болох Герман болоод бусад европын орнууд, мөн Ойрх Дорнод, Африкийн зах зээл орно гэж дурджээ.

Германд гэхэд Модел 3 загварын цахилгаан автомашин 43 мянган еврогоос 41 мянган евро болж буурах төлөв байна. Европоос гадна АНУ-ын зах зээл дэх хамгийн эрэлттэй загварууд болох Model Y, X, S загварын автомашинуудынхаа үнийг тус бүр 2 мянган доллароор бууруулна гэж мэдэгдсэн байна.

Хуваалцах