Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ

Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ
Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ. Зураг: МҮОНРТ

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг танилцуулъя:ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:

- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,

- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:

- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,

- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ гэж Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг мэдэгдлээ.

Хуваалцах