Тэтгэвэр авагчдын анхааралд
2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж, нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны бүрэн тэт…
Мэдээллийн алба

2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж, нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар


















