Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэтгэвэр авагчид тэтгэврээ урьдчилан авах боломж бүрдлээ

Тэтгэврээ урьдчилан авах тэтгэвэр авагч нь харъяа аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өөрийн биеэр хандаж хүсэлтээ гаргах бөгөөд тэтгэвэр барьцаалсан зээлгүй байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэтгэвэр авагчид тэтгэврээ урьдчилан авах боломж бүрдлээ
Тэтгэвэр авагчид тэтгэврээ урьдчилан авах боломж бүрдлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/35 дугаар тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөл, болзлын дагуу тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчид тэтгэврийг нь жилд нэг удаа урьдчилан олгох харилцааг зохицуулна.

Уг арга хэмжээг төв, орон нутгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий үйлчлэгч банкаар дамжуулан олгоно. Урьдчилан олгох тэтгэврийн хэмжээ нь тухайн тэтгэвэр авагчийн 3 хүртэлх сарын тэтгэврийн 50,0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байна.

Тэтгэврээ урьдчилан авах тэтгэвэр авагч нь харъяа аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өөрийн биеэр хандаж хүсэлтээ гаргах бөгөөд тэтгэвэр барьцаалсан зээлгүй байна гэж Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах