Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэтгэвэр нэмэхээс илүү тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай гэв

Манай улсад одоо мөрдөгдөж байгаа Тэтгэврийн даатгалын тогтолцоо нэг давхаргатай бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 60 орчим хувийг хамарч байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэтгэвэр нэмэхээс илүү тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай гэв
Тэтгэвэр нэмэхээс илүү тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай гэв. Зураг: МҮОНРТ

Манай улсад одоо мөрдөгдөж байгаа Тэтгэврийн даатгалын тогтолцоо нэг давхаргатай бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 60 орчим хувийг хамарч байгаа юм. Тэтгэврийн даатгалын сангаас 300 мянга орчим иргэн тэтгэвэр авч, тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ жилээс жилд өссөөр байна.

Хэдийгээр тэтгэврийг хэмжээ нэмэгдэж байгаа ч тэтгэврийн тогтолцоогоо эргэн харж өөрчлөх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Тиймээс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр тэтгэврийн тогтолцооны шинэчлэл сэдвээр хэлэлцүүлэг хийж байна.

Энэ талаарх мэдээллийг “Хурд” агентлагийн бэлтгэснээр хүргэе.

Хуваалцах