Тэтгэвэрт гарч буй ахмадуудад 36 саяын тэтгэмжийг бүрэн олгоно
Засгийн газраас цалингийн нэмэгдлийг хассан, мөн төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгодог 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг түр зогсоосон зэрэг мэдээлэл нийгэмд цацагдах болсон.
Мэдээллийн алба

Засгийн газраас цалингийн нэмэгдлийг хассан, мөн төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгодог 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг түр зогсоосон зэрэг мэдээлэл нийгэмд цацагдах болсон. Үүнийг Засгийн газрын гишүүд өрөөсгөл мэдээлэл гэдгийг хэлж байна.
Тухайлбал, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авч байгааг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлж байна. Эдийн засгийн хүндрэл ирэх жил ч гэсэн үргэлжлэх хандлагатай байна. Гэхдээ Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмжийг хасах ямар ч бодлого байхгүй. Ирэх оны төсөвт бүрэн туссан байгаа гэдгийг тэрбээр онцолж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.


















