Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэтгэвэртээ гарсан багш нар илүү цагаар ажиллана

Эцэг эхийнх нь ажил амжихгүйн улмаас цэцэрлэг тарсны дараа ангидаа үлддэг багачууд цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд багш нар эцэг эхчүүдээс 500-2500 хүртэлх төгрөгийг илүү цагийн мөнгө гэж авдаг. Энэ асуудлыг хууль ёсны болгож, хүүхдээ цэцэрлэгээс нь авч амжихгүй байгаа эцэг эхчүүдтэй гэрээ байгуулан,

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэтгэвэртээ гарсан багш нар илүү цагаар ажиллана
Тэтгэвэртээ гарсан багш нар илүү цагаар ажиллана. Зураг: МҮОНРТ

Эцэг эхийнх нь ажил амжихгүйн улмаас цэцэрлэг тарсны дараа ангидаа үлддэг багачууд цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд багш нар эцэг эхчүүдээс 500-2500 хүртэлх төгрөгийг илүү цагийн мөнгө гэж авдаг. Энэ асуудлыг хууль ёсны болгож, хүүхдээ цэцэрлэгээс нь авч амжихгүй байгаа эцэг эхчүүдтэй гэрээ байгуулан, илүү цагаар хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. “Энэ ажилд тэтгэвэртээ гарсан ахмад багш нарыг татан оролцуулна” гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ярьж байна.

Илүү цагаар хүүхэд харах үйлчилгээг энэ сард багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний ээлжинд нийслэлийн 10 гаруй цэцэрлэгт туршихаар болжээ.

Хуваалцах