Тэтгэврийг гурван үе шатаар нэмнэ
Мөн энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, нэн түрүүнд аж ахуйн нэгж байгууллагуудыг ажилчдынхаа даатгалыг төлүүлдэг болгох хэрэгтэй байна. Даатгал төлөхгүй байгаа байгууллагуудад авах арга хэмжээг тодорхой болгож өгөх саналыг байнгын хорооны гишүүдэд тавьсан юм.
Мэдээллийн алба

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар нар болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яаманд ажиллалаа.
Энэ үеэр ажлын хэсгийн гишүүд иргэдийн амьжиргааны түвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд иргэдээс УИХ-д хандсан хүсэлт олноор ирсэн гэдгийг хэлсэн юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Дорждэрэм тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар танилцууллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар цалин тэтгэврийг цаашид хэдэн хувиар бодитойгоор нэмэх талаар тодруулахад тэтгэвэр тэтгэмжийг нэгэн зэрэг шууд нэмнэ гэхэд хэцүү, үе шаттайгаар нэмэгдүүлнэ хэмээгээд гурван үе шаттай даатгалын тогтолцооны талаар танилцуулсан юм.