Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тэтгэврийн бодлогыг шинэчлэнэ

УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа Дэлхийн банкны зөвлөх Насир А Уайндийг хүлээн авч уулзлаа. Тэрээр хүний хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсгээс боловсруулж байгаа тэтгэвэрийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хийсэн үнэлгээний талаар мэдээлэл хийж санал солилцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэтгэврийн бодлогыг шинэчлэнэ
Тэтгэврийн бодлогыг шинэчлэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа Дэлхийн банкны зөвлөх Насир А Уайндийг хүлээн авч уулзлаа. Тэрээр хүний хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсгээс боловсруулж байгаа тэтгэвэрийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хийсэн үнэлгээний талаар мэдээлэл хийж санал солилцов.

Насир А Уайнд Монгол Улсын хуулиар тогтоосон тэтгэвэрийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, нэрийн дансны хуулийн хэрэгжилт, сангийн бүрдэлт, зарлагын талаар тулгамдаж байгаа бэрхшээл, шийдэх арга замын талаар мэдээлэл хийж , энэ талаар УИХ-ын гишүүдтэй хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж нэгдсэн нэг ойлголттой болох талаар саналаа илэрхийлэв.

С.Ламбаа Насир А Уайндийн санал хүсэлтийг сонсоод одоо мөрдөж байгаа тэтгэвэр тэтгэмжийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг эргэн харах, шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Үүнтэй холбоотойгоор энэ асуудалд анхаарлаа хандуулж үнэлгээ хийхэд дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлж, холбогдох асуудлаар бодитой судалгааг хийсэн байна. Та бүхний хийсэн дүгнэлттэй санал нэг байна. Ойрын хугацаанд хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам тэтгэвэрийн тогтолцооны талаар хийх шинэчлэлийн бодлогын үзэл баримтлалаа хууль зүйн яамтай хамтран батлах хэрэгтэй. Үүний дагуу тэтгэвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, хуулиа шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих нь зүйтэй. Хууль өргөн барьсны дараа УИХ-ын холбогдох байнгын хороонд ажлын хэсэг байгуулагдаж хэлэлцүүлэг зохион байгуулж, Дэлхийн банкны дэмжлэгээр томоохон зөвлөгөөн, семинарыг зохион байгуулах боломжтой гэлээ.

Хуваалцах