Тэтгэврийн зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийг данс руу нь шилжүүлж эхэллээ
Тэтгэврийн зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс /2021.05.21/ эхлэн иргэдийн тэтгэвэр авдаг данс руу шилжүүлж эхэлжээ.
Мэдээллийн алба

Тэтгэврийн зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс /2021.05.21/ эхлэн иргэдийн тэтгэвэр авдаг данс руу шилжүүлж эхэлжээ.
Тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага зээлтэй байсан нийт 238 мянган иргэнд 216.2 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” компани Салхитын мөнгөний ордын баялгийг олборлон босгосон билээ.
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталснаар хоёрдугаар сард нь ахмадуудын 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн. Харин зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгосон нь одоо мөнгөжиж, ахмадуудын дансанд шилжиж буй юм.
Ташрамд дуулгахад, Тэтгэвэр гэдэгт өндөр настны тэтгэвэр болон тахир дутуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр хамаарна.


















