Тэврэлдэх байрыг хаажээ
АНУ-ын Висконсин мужийн Мэдисон хотод байрладаг тэврэлдэх байрыг хаажээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Висконсин мужийн Мэдисон хотод байрладаг тэврэлдэх байрыг хаажээ.
Энэ байр өнгөрсөн сарын эхээр үүд хаалгаа нээсэн бөгөөд хотын засаг захиргаа түүнийг биеэ үнэлэх газрын нуувч байж мэдэх юм гэж үзжээ. Тэр байранд дөрвөн хүн буюу гурван эмэгтэй, нэг эрэгтэй ажиллаж байсан юм. Нэг цагийн 60 долларын хөлс төлөөд хэн хүссэн нь тэдгээртэй тэврэлдэж, наалдах боломжтой байсан аж. Өрөө болгон нь хяналтын камертай байснаас гадна үйлчлэгч нар аюулд учирвал түгшүүр зарлах дохиоллын товчлууртай байжээ.


















