Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“The Boys” цувралын гуравдугаар бүлгийг хийхээр болсноо зарлав

“The Boys” цуврал өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-нд үзэгчдэд хүрсэн даруйдаа байлдан дагуулсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“The Boys” цувралын гуравдугаар бүлгийг хийхээр болсноо зарлав
“The Boys” цувралын гуравдугаар бүлгийг хийхээр болсноо зарлав. Зураг: МҮОНРТ

Супер баатартай комик номоос сэдэвлэсэн “The Boys” цуврал өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-нд үзэгчдэд хүрсэн даруйдаа байлдан дагуулсан. Тэгвэл тус цувралын хоёрдугаар бүлэг ирэх есдүгээр сарын 4-нөөс үзэгчдэд хүрэх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл кино багийнхан тус цувралын гуравдугаар бүлгийг хийнэ гэдгээ зарлалаа.

“The Boys” цувралд олон нийтийн шүтээн болсон супер баатрууд хөшигний цаанаа хэрхэн хуйвалдаан, хууль бус зүйл хийдэг талаар өгүүлдэг. Эхний бүлэгт “The Seven” нэртэй супер баатруудын багийн гишүүн “Supe” Хьюи гэх залуугийн найз бүсгүйг санаандгүй байдлаар хороосноор үйл явдал эхлэх бөгөөд Хьюи Билли Бутчер хэмээх хувийн мөрдөгчтэй танилцаж улмаар нэг баг болдог.

Сонирхуулахад, Зохиолч Гарт Эннисийн “The Boys” цувралыг Эван Голдберг, Сэт Роган нар найруулсан.

Хуваалцах