“The Flash” киноны албан ёсны трэйлэр цацагдлаа
жүжигчин Эзра Миллер гол дүрд нь тоглосон “The Flash” бүрэн хэмжээний уран сайхны киноны албан ёсны зурагт хуудас /постер/ болон трэйлэр цацагдлаа.
Мэдээллийн алба

Энди Мусчиеттигийн найруулж, жүжигчин Эзра Миллер гол дүрд нь тоглосон “The Flash” бүрэн хэмжээний уран сайхны киноны албан ёсны зурагт хуудас /постер/ болон трэйлэр цацагдлаа.
Эргэн сануулахад, “The Flash” бүрэн хэмжээний уран сайхны кино 2022 оны долоодугаар сарын 1-нд нээлтээ хийнэ хэмээн зарласан ч нээлтийн тов хэд хэдэн шалтгааны улмаас хойшилж, энэ оны зургаадугаар сарын 16-нд нээлтээ хийхээр болсон. Өнгөрсөн хугацаанд тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Эзра Миллер бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн зэрэг гэмт хэрэгт үйлдсэн болох нь тогтоогдоод байсан билээ. Энэ мэт нээлтийнхээ өмнө олон асуудал дагуулсан “The Flash” киноны урьдчилсан үзлэгийг үзсэн мэргэжилтнүүд, үзэгчид нэлээд өндөр үнэлгээ өгсөн бөгөөд үүнээс улбаатай үзэгчдэд өндөр хүлээлт үүсээд байна.


















