“The HU хамтлаг “Graspop Metal Meeting” хөгжмийн фестиваль оролцоно
Дэлхийн хэмжээнд 25 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус фестивальд домогт “Aerosmith” ч оролцох аж.
Мэдээллийн алба

Монголын “The HU” хамтлагийн оролцох “Graspop Metal Meeting” хөгжмийн фестиваль ирэх оны зургаадугаар сарын 17-20-нд болох аж.
Дэлхийн хэмжээнд 25 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус фестивальд домогт “Aerosmith” ч оролцох аж.
Сонирхуулахад, “The HU” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн тавдугаар сард эх орондоо ирсэн билээ. Тэд цар тахлын хөл хорионы улмаас Австралид хоёр сар гаруй хугацааг өнгөрүүлж, эх орондоо ирсэн юм.


















