Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“The Hu” хамтлаг “Металлика” хамтлагийн дууг Монгол хэлээр дуулжээ

Тэд “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, Монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“The Hu” хамтлаг “Металлика” хамтлагийн дууг Монгол хэлээр дуулжээ
“The Hu” хамтлаг “Металлика” хамтлагийн дууг Монгол хэлээр дуулжээ. Зураг: МҮОНРТ

“The Hu” хамтлагийн шинэ уран бүтээл “Sad But True” дуу "Youtube"-д байршаад гурав хонохдоо нэг сая хандалт авчээ.

Тэд “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, Монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Дууны клипэнд хүний шунал хүсэл, байгаль эхийн сүрдэм хүчирхэг байдал агаад алтнаас үнэтэй амьдрал, усны үнэ цэнэ зэргийг илгэжээ.

Хуваалцах