"The Hu" хамтлагийн басс гитарчин солигджээ
Сонирхуулахад, хамтлагийн ахлагч Ц.Галбадрах аянга морин хуур, хархираа хөөмийдөх үүргийг гүйцэтгэдэг бол төмөр хуур, цуур, хөөмэйг Г.Нямжанцан, гал морин хуур, хөөмэйг Б.Энхсайхан, товшуур хөгжмийг Н.Тэмүүлэн, хэнгэрэгийг М.Өнөмөнх тоглодог аж.
Мэдээллийн алба

"The Hu" хамтлагийн басс гитарчин Б.Батхүү өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарч, түүний оронд “Аадар” хамтлагийн басс гитарчин Б.Нямдаваа нэгджээ.
Энэ талаар тус хамтлагийн ерөнхий продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогоос тодруулав.
Сонирхуулахад, хамтлагийн ахлагч Ц.Галбадрах аянга морин хуур, хархираа хөөмийдөх үүргийг гүйцэтгэдэг бол төмөр хуур, цуур, хөөмэйг Г.Нямжанцан, гал морин хуур, хөөмэйг Б.Энхсайхан, товшуур хөгжмийг Н.Тэмүүлэн, хэнгэрэгийг М.Өнөмөнх тоглодог аж.
Харин метал хөжим буюу соло гитарыг А.Жамбалдорж, басс гитарыг Б.Нямдаваа тоглохоор боллоо.


















