“The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог чансаагаар хоёрдугаарт бичигджээ
Yuve Yuve Yu, Wolf Totem хоёр дууны клип энэ оны тавдугаар сард 76 сая үзэгчтэй болж байв.
Мэдээллийн алба

“The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог Billboard сэтгүүлийн шилдэг рок-продюсерийн чансаагаар хоёрдугаарт бичигджээ.
Мөн тус хамтлагийн амжилтыг дурдвал 2019 оны есдүгээр сард тус хамтлагийн “Гэрэг” цомог Billboardийн чартыг тэргүүлсэн нь Монголын хөгжмийн түүхэнд агуу үйл явдал болсон билээ. Харин тухайн оны дөрөвдүгээр сарын 11-нд Wolf Totem сингл Billboard Hard Rock Digital Songs Sales чансааг тэргүүлсэн бол Yuve Yuve Yu дуу долоодугаар байрт орж байв.
Yuve Yuve Yu, Wolf Totem хоёр дууны клип энэ оны тавдугаар сард 76 сая үзэгчтэй болж байв.


















