The MongolZ баг “World Cup 2025”-ын аварга боллоо
Монголын цахим спортын баг "The MongolZ" ХБНГУ-ын Берлин хотод болсон "Thunderpick World Championship 2024" тэмцээнд түрүүлж, дэлхийн аваргын цомыг өргөснөөр Монгол төдийгүй Ази тивийн цахим спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга болсон баг болж, түүхэн амжилтын эзэн боллоо. 500 мянган ам.долларын
Мэдээллийн алба

Монголын цахим спортын түүхэнд шинэ түүх бичигдлээ.
Өчигдөр буюу 2025 оны наймдугаар сарын 24-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Esports World Cup 2025 тэмцээний финалд Монголын The MongolZ баг Туркийн Aurora багийг 3:0 харьцаатай хожиж, дэлхийн аварга боллоо.
"The MongolZ" Ази тивийн цахим спортын түүхэнд шинэ хуудас нээлээ
Энэ ялалт нь The MongolZ-ийн хувьд хамгийн үнэ цэнтэй амжилт болж байна. Өмнө нь олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай тоглож ирсэн ч, ийнхүү дэлхийн аваргын цом хүртсэн нь Монголын eSports-ыг дэлхийн тавцанд гаргасан томоохон үйл явдал боллоо.
Хамгийн чухал нь The MongolZ бол дэлхийн аваргын цом хүртсэн Ази тивийн анхны баг болсон явдал юм.
Мөн "Шилдэг тоглогч" шагналыг М.Содбаяр (Techno4K) хүртлээ.
Европ, Америкийн багуудын олон жилийн ноёрхлыг эвдэж, Азийн анхны аварга болж чадсан нь Монголчуудын бахархал төдийгүй тивийн цахим спортын хөгжилд чухал үйл явдал болон үлдэх нь гарцаагүй. Ийнхүү The MongolZ баг дэлхийд нэрээ дуурьсган, Монголын залууст итгэл, урам зориг өглөө.
Энэ ялалт нь зөвхөн спортын талбарт төдийгүй, Монголын залуусын авьяас чадвар дэлхийн хэмжээнд өрсөлдөж, ялалт байгуулах бүрэн боломжтойг харуулсан түүхэн жишээ болж байна.
Цуцашгүй эрч хүчтэй залуус болох Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), М.Азбаяр (Senzu), Б.Аюуш (mzinho), Б.Өсөхбаяр (910) болон дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (maaRaa) нарт баяр хүргэе.


Ц.Ариунзаяа


















