Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“The National University of Mongolia” нэрийг МУИС хэрэглэнэ

Цаашид “The National University of Mongolia” гэсэн нэрийг зөвхөн Монгол Улсын их сургууль дангаараа хэрэглэнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“The National University of Mongolia” нэрийг МУИС хэрэглэнэ
“The National University of Mongolia” нэрийг МУИС хэрэглэнэ. Зураг: МҮОНРТ

МУИС нь 1942 онд байгуулагдсан бөгөөд олон улсын хэмжээнд “The National University of Mongolia” гэсэн нэрээр танигдсан байдаг юм. Гэтэл Монголын үндэсний их сургууль 2012 оны наймдугаар сард нэрээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашиглажээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “... аж ахуй эрхлэгчийн нэр, ...-ыг хуулбарлах;”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагыг Монголын үндэсний их сургууль, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж дууссан байна. Цаашдаа“The National University of Mongolia” гэсэн гадаад нэрийг зөвхөн Монгол Улсын их сургууль дангаараа хэрэглэх боллоо.

Хуваалцах