Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“The Suicide Squad” кино ирэх наймдугаар сарын 6-нд нээлтээ хийнэ

2016 онд олны хүртээл болсон найруулагч Дэвид Эйерийн “Suicide Squad” киноны үргэлжлэл гэж хэлж болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“The Suicide Squad” кино ирэх наймдугаар сарын 6-нд нээлтээ хийнэ
“The Suicide Squad” кино ирэх наймдугаар сарын 6-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Марвел” студийн “Guardians of the Galaxy” киноны зохиолч, найруулагч Жэймс Ганны найруулсан DC-ийн R ангиллын “The Suicide Squad” кино ирэх наймдугаар сарын 6-нд нээлтээ хийхээр болсон. Тус киног 2016 онд олны хүртээл болсон найруулагч Дэвид Эйерийн “Suicide Squad” киноны үргэлжлэл гэж хэлж болно.

Түүнчлэн эл кинонд Идрис Эльба, Майкл Рүүкер, Шон Ганн зэрэг од жүжигчин тоглосон бөгөөд өндөр хүлээлт үүсгэсэн ч үзэгчдээс болон мэргэжилтнүүдээс төдий хэмжээний онц, сайн үнэлгээ авч чадаагүй “Suicide Squad” кинотой харьцуулбал энэ удаад “The Suicide Squad” амжилт авчирна хэмээн Warner Bros болон DC итгэл төгс байгаа юм.

Хуваалцах