Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"The Umbrella academy" цувралын гуравдугаар бүлэг хийгдэхээр боллоо

“Netflix” тус цувралын гуравдугаар бүлгийг хийх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"The Umbrella academy" цувралын гуравдугаар бүлэг хийгдэхээр боллоо
"The Umbrella academy" цувралын гуравдугаар бүлэг хийгдэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

“Netflix”-ийн супер баатартай цуврал болох “The Umbrella academy” киноны хоёрдугаар бүлэг өнгөрсөн долоодугаар сарын 31-нд үзэгчдэд хүрсэн. Тус цувралыг продюсер Стив Блэкман ижил нэрт комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд “My chemical romance” хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин Жерард Уэй зохиолыг нь бичиж, Бразилын уран бүтээлч Гэбриэль Ба зурагжуулсан "The Umbrella academy" комик зохиол энэ салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогддог Айснерын шагнал хүртэж байсан юм.

Тус бүтээлийн эхний бүлэгт тэрбумтан Режиналд Харгривс ер бусын чадвартай долоон хүүхдийг өргөн авч, хүн төрөлхтнийг аврах зорилгоор тэднийг өөрийн үүсгэн байгуулсан "Umbrella academy" гэх супер баатруудын сургуульд элсүүлдэг.

Кино шүүмжлэгчдийн үнэлэлт дүгнэлтийг нэгтгэн танилцуулдаг “Rotten Tomatoes” сайт "The Umbrella academy" цувралын хоёрдугаар бүлэгт 91 хувийн үнэлгээ өгсөн бөгөөд үзэгчид эхний бүлгээсээ илүү сонирхолтой болсон хэмээн дүгнэсэн. Тэгвэл “Netflix” тус цувралын гуравдугаар бүлгийг хийх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Хуваалцах