Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Tiger” баг түрүүлж, “Checkmate” дэд байрт оров

тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор “Tiger” багийн Б.Ган-Эрдэнэ (Dobu) шалгарчээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Tiger” баг түрүүлж, “Checkmate” дэд байрт оров
“Tiger” баг түрүүлж, “Checkmate” дэд байрт оров. Зураг: МҮОНРТ

Монголын электрон спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг CS:GO MESA Pro Series тэмцээн өнгөрсөн долоо хоногт таван өдрийн турш үргэлжилж ялагчаа тодрууллаа. Тус тэмцээнд “Tiger” баг аваргалж, хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал 1275 MESA Series онооны эзэн боллоо.

Харин финалд “Tiger” багт 3:1 харьцаатай хожигдсон “Checkmate” баг дэд аварга болж, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал болон 850 MESA Series оноо хүртэв.

Үүнээс гадна тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор “Tiger” багийн Б.Ган-Эрдэнэ (Dobu) шалгарчээ.

Хуваалцах