Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Tiger” болон “D13” баг цахим спортын Азийн лигийн тэмцээнд өрсөлдөж байна

“Мазаалай” плей-офф шатанд орж чадаагүй ч аравдугаар байрт орж 2000 ам.доллараар шагнуулсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Tiger” болон “D13” баг цахим спортын Азийн лигийн тэмцээнд өрсөлдөж байна
“Tiger” болон “D13” баг цахим спортын Азийн лигийн тэмцээнд өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Цахим спортын “Perfect World Asia league summer 2020” тэмцээний плей-офф шатны тоглолтууд маргааш эхлэх бөгөөд Монголын “Tiger” болон “D13” баг өрсөлдөнө.

Тус тэмцээний плей-оффт шалгарсан найман багийг “Tiger” 2912.5, БНХАУ-ын “Tyloo” 2812.5, “D13” 2662.5, БНХАУ-ын “Vici gaming” баг 2662.5 оноогоор тэргүүлж байна.

Сонирхуулахад, “PAL Summer 2020” тэмцээний хэсгийн тоглолтод Азийн шилдэг арван баг оролцсон бөгөөд Монголоос гурван баг оролцож, “Мазаалай” плей-офф шатанд орж чадаагүй ч аравдугаар байрт орж 2000 ам.доллараар шагнуулсан.

Хуваалцах