Тийзний үнэ дахин хямдарна
Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-нд орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангиллын тийзний үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм.
Мэдээллийн алба

Дотоодын нислэгийн тийзний үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажил шат дараалалтай хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс “Аэромонголиа” авиакомпани орон нутгийн чиглэлийн бүх ангилалын тийзний үнийг дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа ИНЕГ-ын даргад мэдэгдлээ.
Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-нд орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангиллын тийзний үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм.
Сонирхуулахад, “Аэромонголиа” авиакомпани Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэж байгаа аж.


















