Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тик Ток” компанид 186 сая вонын торгууль оногдуулжээ

Өмнөд Солонгосын Харилцаа холбооны хорооноос “Тик Ток” компани 14-өөс доош насны хүүхдүүдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэж үзэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тик Ток” компанид 186 сая вонын торгууль оногдуулжээ
“Тик Ток” компанид 186 сая вонын торгууль оногдуулжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Харилцаа холбооны хорооноос “ТикТок” компани 14-өөс доош насны хүүхдүүдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэж үзэж байгаа юм.

Мөн тус байгууллагаас Хятадын “ТикТок” хувийн мэдээллийг бусад орон уруу зөөвөрлөдөг талаараа хэрэглэгчиддээ мэдээлээгүй гэдгийг онцолжээ.

Мөрдөн шалгалтын үеэр “ТикТок” 6 сарын хугацаанд Өмнөд Солонгосын бага насны хүүхдийн 6000 гаруй хувийн мэдээллийг цуглуулсан болох нь тогтоогджээ. Харин “ТикТок” компаниас орон нутгийн хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан гэж мэдэгдэж байна. Өмнөд Солонгосын Харилцаа Холбооны Хорооноос оногдуулаад байгаа торгууль нь “ТикТок”-ийн жилийн орлогын бараг 3 хувьтай тэнцэх юм.

Хуваалцах