ТИКА-тай хамтарч ажиллана
ТИКА сүүлийн жилүүдэд Монгол Улсад 30 сая долларын олон чухал төсөл хэрэгжүүлснийг Элчин сайд сайшаан тэмдэглээд цаашид тус агентлагийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг улам нэмэгдүүлэх,
Мэдээллийн алба

Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн /ТИКА/ Монголд суух суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон ноён Вейсел Чифтчийг энэ сарын 2-ны өдөр хүлээн авч уулзан баяр хүргэв.
ТИКА сүүлийн жилүүдэд Монгол Улсад 30 сая долларын олон чухал төсөл хэрэгжүүлснийг Элчин сайд сайшаан тэмдэглээд цаашид тус агентлагийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг улам нэмэгдүүлэх, тухайлбал, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборыг өргөтгөх, Хархорины нисэх буудлыг шинэчлэхэд анхаарч ажиллахыг онцлон захив.
Ноён В.Чифтчи Элчин сайдын тавьсан саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд Налайхын ойролцоох мэргэн Тоньюкукийн хөшөөний дэргэд түүх, соёлын музей байгуулахад дэмжлэг хүсэв. Өнгөрсөн жилийн судалгаагаар уг хөшөөний дэргэд ёслолын талбай байсныг илрүүлсэн бөгөөд өөр бусад эд өлгийн зүйлс олдож байгаа ажээ. Монголын нутаг дээр 552-745 онд Түрэгийн эзэнт улс оршиж байсан бөгөөд мэргэн Тоньюкук тус улсын төрийн болон цэргийн нэрт зүтгэлтэн байв.


















