Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“ТикТок” компани хиймэл оюунаар бүтээсэн контентод таних тэмдэг тавина

ТикТок компани аппликейшныхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор хиймэл оюунаар бүтээсэн аливаа контентод таних тэмдэг тавихаар болжээ. Цахим платформоор нь дамжиж хуурамч мэдээлэл дамжихаас сэргийлж ийм арга хэмжээ авна гэж мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ТикТок” компани хиймэл оюунаар бүтээсэн контентод таних тэмдэг тавина
“ТикТок” компани хиймэл оюунаар бүтээсэн контентод таних тэмдэг тавина. Зураг: МҮОНРТ

ТикТок компани аппликейшныхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор хиймэл оюунаар бүтээсэн аливаа контентод таних тэмдэг тавихаар болжээ. Цахим платформоор нь дамжиж хуурамч мэдээлэл дамжихаас сэргийлж ийм арга хэмжээ авна гэж мэдээлсэн байна. Хиймэл оюунаар бүтээсэн контентод тэмдэг тавьснаар жинхэнэ бүтээлийг эдгээр төрлийн бүтээлээс ялгаж, хэрэглэгчид, уран бүтээлчдийн эрхийг хамгаална гэж тайлбарлаж байна.

ТикТокоос гадна Мета компани иймэрхүү арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэд салбар нэгтнүүдтэйгээ хамтарч хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг, аудиог таних систем бүтээж байгаа юм байна. Гүүгл компани бас Ютүб дээрх хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг таних программ, таних тэмдэг бүтээхээр ажиллаж байгаа гэж мэдээлжээ.

Хуваалцах