Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Time" сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг видео тоглоомыг нэрлэжээ

Тайм сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг видео тоглоомын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын нэгдүгээрт Японы Нинтендо компанийн зохион бүтээсэн “Зэлдагийн домог буюу зэрлэг байгалийн араншин” тоглоом нэрлэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Time" сэтгүүл  2017 оны хамгийн шилдэг видео тоглоомыг нэрлэжээ
"Time" сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг видео тоглоомыг нэрлэжээ. Зураг: МҮОНРТ

"Time" сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг видео тоглоомын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын нэгдүгээрт Японы Нинтендо компанийн зохион бүтээсэн “Зэлдагийн домог буюу зэрлэг байгалийн араншин” тоглоом нэрлэгдсэн байна.

Хэдхэн хоногийн өмнөх гадаад мэдээний хэсэгтээ Японы видео тоглоом үйлдвэрлэгч Нинтендо компанийн ухаалаг видео тоглоом дэлхийн хамгийн их борлуулагдсан ухаалаг хэрэгслээр шалгарсан талаар мэдээлж байсан юм.

Харин энэ удаад хамгийн шилдэг тоглоомоор тус компанийн гаргасан Зэлдагийн домог шалгарчээ. Анх 2013 онд олон нийтэд танилцуулж байсан бол 2017 оны 3-р сарын 3-наас эхэлж зах зээлд худалдаалагдаж эхэлсэн юм. Үүний дараагаар тухайн оны гуравдугаар сарын сүүлээр дэлхийн бусад улс оронд борлуулалтаа хийж эхлүүлсэн байна.

Экшин, адал явдалт төрлийн тоглоом юм байна. Тоглоомыг зөвхөн нэг гараар л тоглох боломжтой юм байна. 2016 онд шилдэг адал явдалт тоглоомын хэд хэдэн төрөлд шилдэг шагналыг хүртэж байсан юм байна. Нинтендо Свич видео тоглоомын консолд зориулагдсан энэ тоглоом 19.99 америк долларын үнэтэй юм.

Хуваалцах