Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Time” сэтгүүл Монголын тамирчин Сайед Моллайг онцоллоо

Сайед Моллайг зөвхөн "Тime" сэтгүүл бус хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олимпын медаль хүртэх тамирчны тоонд оруулан нэрлэжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Time” сэтгүүл Монголын тамирчин Сайед Моллайг онцоллоо
“Time” сэтгүүл Монголын тамирчин Сайед Моллайг онцоллоо. Зураг: МҮОНРТ

“Time” сэтгүүл “Токио-2020” олимпын онцлох 48 тамирчинг нэрлэжээ. Энэ жагсаалтад Монгол Улсаас жүдо бөхийн тамирчин Сайед Моллай багтжээ. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө 2019 онд Японы нийслэл Токиод болсон ДАШТ-д оролцсон. Тухайн үед Ираны Засгийн газраас хагас шигшээ барилдаанд Сайед Моллайг өрсөлдөгчдөө бууж өгөхийг шаардсан байдаг. Учир нь финалд Израилын тамирчинтай таарах байсан аж. Энэ явдлын дараа Сайед Моллай иргэншлээ сольж Монголын иргэн болсон билээ.

Ташрамд дуулгахад, Сайед Моллайг зөвхөн "Тime" сэтгүүл бус хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олимпын медаль хүртэх тамирчны тоонд оруулан нэрлэжээ.

Хуваалцах